Dark Light
Нийгэм | 2022-09-07

Алтай, Цэнгэл сумын нутагт хээрийн түймэр гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баян-Өлгий аймгийн Алтай сумын Хар нуур багийн “Чихэртэй” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 140 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 9 сарын 4-ний өдрийн 10:00 цагт хүлээн авч сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, 9 сарын 4-ны өдрийн 20:50 цагт түймрийг цурамд оруулсан. Түймэрт урьдчилсан байдлаар 2 га орчим талбай шатжээ. 

Мөн Цэнгэл сумын Цагаантүнгэ багийн Улаан-Үзүүр гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 92 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 12 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 9 сарын 6-ны өдрийн 19:50 цагт аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид түймрийг унтраахаар ажиллаж 9 сарын 6-ны өдрийн 22:05 цагт цурманд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22