БШУ-ны яамнаас хуурамч дипломтой багш нарын мэдээллийг зарласантай холбогдуулан Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг МУИС-ыг төгссөн, төгсөөгүй гэх шүүмжлэл цахим орчинд өрнөсөн.
Тус асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбар өгөхдөө:
Ерөнхий сайд бид хоёр 2009 тухайн үеийн МАХН-ын хэрэг эрхлэх газар газрын дарга нараар томилогдож байсан. Нэг нь инженер, нэг нь сэтгүүлч мэргэжилтэй байсан тул Улс төрөөр суралцах шаардлага үүссэн. Бид хоёрын тус сургуулийг төгссөн байдал бол бодитой, хичээл заасан багш нар, хамт суралцсан ангийн нөхөд маань бий. Мөн бакалаврын диплом хамгаалсан сэдэв ч тодорхой байгаа. Улсын бүртгэлд орсон БШУ-ы яаманд дугаар нь бүртгэлтэй байгаа. Үүн дээр эргэлзэх зүйл байхгүй хэмээлээ.
АДМИН








Нийгэм





