Энэ оны 9-р сарын 3-нд Улаанбаатар дахь Русский Домд хүүхэд, насанд хүрэгчид, оюутан, сурагчид олон улсын "Ялалтын Цээж бичиг" үйл ажиллагаанд оролцлоо.
Монгол улс энэхүү үйл ажиллагаанд хоёрдох жилдээ оролцож 2020 онд 123 хүн цээж бичиг бичсэн бол энэ жил 600 гаруй иргэд Улаанбаатар хот болон бусад аймгуудаас оролцжээ.
Нийтдээ Монголд Цээж бичгийг 11 талбарт бичиж зарим нь онлайнаар оролцов. Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар уг ажиллагаанд хамтран зохион байгуулагчаар оролцож гурван талбар нээж ажиллуулжээ.
"Ялалтын Цээж бичиг" ажиллагааны оролцогч н.Маргад, н.Сэрчмаа нар (Дорноговь аймгийн ЕБ 2-р сургуулийн 12 ангийн сурагчид), "Өмнө нь бид Эх орны дайны тухай ерөнхий мэдлэгтэй байсан бол Цээж бичигт бэлдэх явцад олон шинэ зүйлийг мэдэж авлаа, "Цээж бичиг хүнд байсан ч би чармайлт гаргаж бичив. Хэцүү асуултууд миний сонирхлыг ихэд татлаа" хэмээн ярив.
ЕБ-ын 3 дугаар сургуулийн Орос хэлний төвийн захирал Сайлау Айжанар (Баян-Өлгий аймаг) " Бид бүгд түүхээ судлах хэрэгтэй юм байна. Монгол Улсад орос хэл заах системд орон судлал түүхийн хэсэг хүрэлцээ тааруу учир бичлэгийн даалгавар нь хүүхдүүдийн хувьд хүнд байлаа. Хэдий тийм ч уг арга хэмжээ олон улсын өргөн цар хүрээтэй явагдсанд урамшиж Ялалтын цээж бичиг-2022 сайт дээр тэдний сургууль тусгай талбартай байснаар бахархав" гэлээ.
Мөн энэ өдөр Русский Дом в Улан-Баторе нь өөрийн зочдод зориулж фронтын цэрэг Тимофей Сметанины “Жагсаалын цэрэг Чэррин” туужаас сэдэвлэн якутын кино найруулагч нарын кино бүтээлийг үзүүлжээ.
Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгч Валерия Кильпякова:" Якутын кино бол сүүлийн жилүүдийн оросын кино урлагт гарсан хосгүй нэгэн зүйл байж чадлаа. Монголын үзэгчдэд 9-р сарын 3-нд толилуулсан уг кино нь Олон улсын "Цэргийн түүхийн кино" нэртэй IV кино наадмын хөтөлбөрт багтаж улмаар 9-р сарын 2-оос 6-ны хооронд Орос Улсад төдийгүй хилийн чанадад байгаа Русский домуудад гарлаа. Уг бүтээл нь дайны цөвүүн цагт хүмүүсийн хоорондын харилцаа, баатарлаг үйлсийн тухай өгүүлж улмаар зохиогчид түүний маш хялбар аргаар алиа хошин байдлаар жинхэнэ түүх нь алдагдах магадлалтай орчин цагийн маш үнэтэй тусгай үзүүлбэрүүдээс зайлсхийсэн билээ.
Ялалтын цээж бичиг Монголд уламжлал болж түүнд жил ирэх тутамд оролцогчдын тоо нэмэгдсээр байгаад баяртай байна. Энэ нь Аугаа эх орны дайны түүх үе үеийн хүмүүсийн сэтгэл зүрхэнд хадгалагдаж байгааг илэрхийлэн чухам энэ л хамгийн үнэ цэнтэй зүйл юм болов уу гэж бодож байна" гэлээ.


АДМИН








Нийгэм





