Dark Light
Нийгэм | 2022-09-07

Б. Баасандорж: Нянгийн үзүүлэлт өндөр 507 тн махыг устгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Мэргэжлийн хяналтын байгууллагаас мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр , агуулахын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн мэдээллийг өнөөдөр танилцууллаа. 

МХЕГ-ын дарга Б. Баасандорж: “Шалгалтын хүрээнд мах, махан бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 49 аж ахуйн нэгжийн агуулахад шалгалт хийсэн.  Эдгээр аж ахуйн нэгж нь нийт 14037.18 тн мах хадгалж байжээ. Экспортлох эрхтэй 13 аж ахуй нэгжийн дулааны аргаар бэлтгэсэн 7440.6 тонн махны асуудал байна. Үүний 7415.6 тонн мах чанарын шаардлага хангасан. Харин нэг аж ахуй нэгжийн 25 тонн мах чанарын шаардлага хангаагүй. Мөн хүний биед сөрөг нөлөө үзүүлж, болзошгүй аюултай зүйл илэрсэн учраас 507 тонн махыг өнөөдөр зөрчлийн тухай хууль, зөрчлийн процессын хууль, засгийн газрын тухай хуулийн 195-р тогтоолын дагуу  устгуулах шаардлагыг хүргүүлсэн байгаа” гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22