Dark Light
Нийгэм | 2022-09-07

Иргэдийн өргөдөл, гомдлыг хугацаанд нь шийдвэрлэхийг үүрэг болголоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг даргын Тамгын Газар /НЗДТГ/-ын дарга И.Баатархүү Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтаар, Бодлогын баримт бичгүүдийн 2022 оны хагас жилийн гүйцэтгэлд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээлэл, “Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-ний санал, албан бичиг, өргөдөл гомдлын шийдвэрлэлт зэргийг НЗДТГ-ын холбогдох хэлтсийн дарга нар танилцуулав.  Мөн дээрх ажлуудын хүрээнд харьяа байгууллагуудын удирдлагууд санал солилцсон юм.

Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хангах,

Иргэд болон хуулийн этгээдээс ирүүлж буй өргөдөл, гомдол, албан бичгийг хугацаанд нь шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг харьяа байгууллага, хэлтсүүдэд үүрэг болголоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22