Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Ажиа гэгээн Лувсантүвдэнг хүлээн авч уулзлаа. Ажиа гэгээн Лувсантүвдэнгийн санаачлан, үүсгэн байгуулсан "Ахмадын хөгжлийн төв" наймдугаар сарын 27-нд албан ёсоор үүд хаалгаа нээсэн билээ. Яармаг дахь Үндэсний архивын газрын чанх урд баригдсан тус төвд номын сан, чийрэгжүүлэх өрөөнүүд, саун, рашаан эмчилгээ, бүжгийн танхим зэрэг олон төрлийн үйлчилгээг үзүүлэхээр, олны хандив, дэмжлэгээр байгуулсан бөгөөд “Ажиа гэгээний настныг идэвхжүүлэх сургалтын төв" буюу АГНИСТ хэмээн нэрлэжээ.
Ажиа гэгээний зүгээс тус ахмадын хөгжлийн барилгыг төвлөрсөн дулааны шугамд холбох хүндрэлтэй байгаа. Иймд улс нийслэлээс энэ тал дээр дэмжиж ажиллахыг хүссэн юм. Ахмадын хөгжлийн төвийг санаачлан, үүсгэн байгуулсанд Хотын дарга ихэд талархаж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр ахмадын төвийг төвлөрсөн дулааны шугамд холбоход нийслэлийн зүгээс бүрэн дэмжин ажиллана гэсэн юм.
АДМИН








Нийгэм




