Dark Light
Нийгэм | 2022-09-07

Чингэлтэй дүүргийн Зүрх ууланд цаг уурын радарын систем ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЦУОШГ-аас цаг уурын радарын систем худалдаж авах, суурилуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд дээрх ажилд “Глобал телеком” ХХК гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Өнөөдөр “Глобал телеком” ХХК болон БНХАУ-ын радарын мэргэжилтэн нар ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшинтэй уулзаж ажлын явцын талаар танилцууллаа.

Тус радарын систем нь X-долгионы давтамжтай хос туйлт допплерын радарын систем байх юм. Мөн 240 км-т ажиглалт хийх чадалтай бөгөөд Чингэлтэй дүүргийн Зүрх ууланд байгуулах бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 1-ний дотор суурилуулж хүлээлгэн өгөх юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22