Dark Light
Нийгэм | 2022-09-07

Дэлхийн бодлогын форумын албан ёсны нээлт боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн бодлогын форумд Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /СХН/-ийн Зүүн европ, төв азийн бүсийн санаачилга /ECAPI/-ын дарга Д.Баярсайхан төлөөллийн хамт оролцож байна. 

Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд Йорданы Хашимитын Вант Улсын Ерөнхий сайд Бишер Аль Хасавне оролцож мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд СХН-ийн удирдах зөвлөлийн дарга, Мексикийн Үндэсний банк, үнэт цаасны хороо (CNBV)-ны ерөнхийлөгч Жесус Де Ла Фуэнте Родригес, СХН-ийн гүйцэтгэх захирал Альфред Ханниг нар үг хэлсэн юм. 

Энэ үеэр гишүүн орнууд цар тахлын дараах санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бодлогын тэргүүлэх чиглэлээ тодорхойлох, гишүүн орнуудын эмэгтэйчүүдийн санхүүгийн хүртээмжийн байдал, санхүүгийн хүртээмжтэй жендэрийн ялгааг арилгах сайн туршлагын талаар санал солилцохын зэрэгцээ Йорданы Төв банк болон бусад гишүүн орнуудын санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд үр өгөөжөө өгсөн санал санаачлагын талаар танилцууллаа. 

Түүнчлэн нийт төлөөлөгчид “Эрүүл мэндийн дижитал санхүүгийн үйлчилгээ: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж дэх санхүүгийн зохицуулалтын үүрэг”, “Инноваци-санхүүжилт: Жижиг дунд үйлдвэрүүдийн санхүүгийн хүртээмжийг хурдасгах, зохицуулалтын хэтийн төлөв”, “Албадан нүүлгэн шилжүүлсэн хүмүүст хүргэх санхүүгийн хүртээмж” гурван хэсэгт хуваагдаж санхүүгийн хүртээмж, эрүүл мэндийн хамрах хүрээний зорилтууд хэрхэн нийцэж байгаа, бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нарт тулгарч буй санхүүгийн хүртээмжийн бэрхшээлийг инноваци, шинэ санал санаачилгын тусламжтайгаар бууруулах, шийдвэрлэх арга зам, СХН-ийн бодлого, тулгуур зарчмуудтай хэрхэн уялдуулах талаар хэлэлцэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22