Dark Light
Нийгэм | 2022-09-08

"Манай оронд “Диснейлэнд" шиг парк байгуулахад хүндрэлтэй"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн ИТХ-ын XV хуралдаан өчигдөр болж, Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/ буюу Хүүхдийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргаас гаргасан саналыг бүрэн дэмжлээ. Ингэснээр ҮСАХ-ийн 10.2 га газрыг нийслэлийн тусгай хэрэгцээнд авч, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болж буй юм. Энэ тухай өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мэндбаяр:

Манай орны хувьд “Диснейлэнд" шиг парк байгуулахад хүндрэлтэй. Мөн цаг агаарын эрс тэс уур амьсгалтай холбоотойгоос гадна тоглоомын элэгдэл маш өндөр байдаг. Бид жил бүр тоглоомоо тодорхой хэмжээнд шинэчилж ирсэн. Харин 2021-2022 онуудад цар тахлаас шалтгаалан тоглоом шинэчилж чадаагүй. Цаашид төслийн хоёрдугаар үе шат хэрэгжсэнээр санхүүгийн хувьд бие даах боломжтой болно. Иймд жил бүр тоглоом шинэчилнэ. Энэ 17 жилийн хугацаанд “Паркаа аваръя” хөдөлгөөн өрнөж, орон сууцны хороолол барих гэж байна гэдэг ташаа мэдээлэл их явсан. Тус төслийг үргэлжлүүлэхэд хүндрэлтэй байсан. Харин одоо нийслэлийн  удирдлагуудтай тохиролцож, төслийг үргэлжлүүлэхэд санал нийлж, хэлэлцүүлэг хийсний хүчинд бид төслийг үргэлжлүүлэхээр болсон. Хоёрдугаар ээлжийн төслийн бүтээн байгуулалтын хүрээнд дотор байгууламжийн тоглоомууд, урлагийн байр, үйлчилгээний газрууд баригдана. Хамгийн гол нь Монголчууд, тэр дундаа Улаанбаатар хотын иргэд жилийн дөрвөн улирал үйлчлүүлэх, чөлөөт цагаа өнгөрүүлэх томоохон цогцолбортой болно гэдэгт итгэлтэй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19