2023 онд тохиох Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтан Төв аймгийн засаг даргын тамгын газар, “Эх нутгийн иргэд” ТББ, “Дүнжингаравын зураач уран бүтээлчид” ТББ хамтран 27 сумын түүхэн дурсгалт байгалийн үзэсгэлэнт газар, тахилгат уул хайрхны зургийг дүрслэх урлагт мөнхжүүлж, сум тус бүрийн орон нутаг судлах музейг баяжуулах, өв соёл болгох зорилгоор “ТӨВ САЙХАН НУТГИЙН ШҮТЭЭН ХАЙРХНУУД” төслийг хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд Төв аймгаас төрсөн зураачид 27 сумыг тойрон тахилгат шүтээн хайрхнуудыг түүх, домог, байгалийн онцлогтой нь уялдуулан дүрслэх урлагт мөнхлөх юм. Өнөөдөр санамж бичиг, гэрээ байгуулж, төслийн ажлыг албан ёсоор эхлүүллээ.
Нийгэм | 2022-09-08
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм





