Сонгинохайран дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянхошууны баруун салааны “Бумбатын булаг”-ийг Нийслэлийн тусгай хэрэгцээт газарт авахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Усны Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Нийслэлийн Байгаль Орчны Газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг Даргын Тамгын Газар, Төрийн бус байгууллага, иргэдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна.
Тус ажлын хэсэг газар дээр нь усны чанар найрлагыг тодорхойлох зорилгоор сорьц авч, усны ундарга болон байршлын зураглалыг хийж, хамгаалалтад авах газрын нөхцөл байдалтай танилцлаа.

АДМИН








Нийгэм





