Бурхан багшийн зарлигийн цоморлиг болох Монгол Ганжуурийг БНЭУ-ын Соёлын Яамнаас дахин хэвлүүлж МБШТөв-Гандантэгчэнлин хийдэд илгээж байгаа бөгөөд гурван хэсэг илгээмжийн сүүлийн хэсэг нь энэ оны 9-р сарын 6-нд тус хийдэд буулаа.
Ганжуур судрыг Төвөд хэлнээс орчуулах ажил анх 14 дүгээр зуунд эхэлсэн бөгөөд хожим Лигдэн хутагт хааны төрийн үед дуусаж хэвлэгдсэн байдаг. Эл Ганжуур судар нь Монгол хэл, бичгийн гайхамшигт гуу сангийн нэгэн тод жишээ юм.

АДМИН








Нийгэм





