Dark Light
Нийгэм | 2022-09-08

Онцгой үйлстэн Г.Батмөрөн: Өөрөөрөө маш их бахархаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт орших “Тайм Тауэр” хотхоны гурван давхраас унах гэж байсан хүүхдийн амийг аварсан Г.Батмөрөнг өнөөдөр Онцгой байдлын албанаас “Онцгой үйлстэн”  тэмдгээр шагналаа. 

Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдрийн 15:00-16:00 цагийн хооронд тус хотхоны цонхоор бага насны хүүхэд унах гэж байсныг ажлаа хийж явсан Г. Батмөрөн аварсан билээ. Г.Батмөрөн нь СХД-ийн “Өнөр цогцолбор сургууль”-ийн 11а ангид суралцдаг бөгөөд  зуны амралтаараа цонх угаадаг ажил хийдэг байжээ.

Түүний буянт үйлсэд бахархаж,  ИТХ-аас СХД-ийн “Хүндэт иргэн” өргөмжлөлийг гардуулан өгч, баяр хүргэлээ.

Энэ үеэр тэрбээр “Хүүхдийн амь аварсандаа өөрөөрөө маш их бахархаж байна. Хүмүүс бас бахархсан, хайрласан сэтгэгдлээ сошиалаар илэрхийлсэн байсан. Гэр бүлийнхэн маань баяр хүргэж, бэлэг өгсөн. Маш их баяртай байна” гэв. 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22