Dark Light
Нийгэм | 2022-09-08

НҮБ-ын АНДЭЗНК-ын төлөөлөгчидтэй уулзлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өнөөдөр /2022.09.08/ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комиссын гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч  Кавех Захедиг хүлээн авч уулзаж, олон улсын автотээврийн өнөөгийн нөхцөл байдал, тээврийн салбарт баримталж буй бодлого, тээврийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилт зэрэг сэдвээр санал солилцлоо.

Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны хурлыг зохион байгуулахад НҮБ-ын АНДЭЗНК-ын үүрэг оролцоо нэн чухал байсныг онцолж, талархал илэрхийлэв. Мөн байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслийг дэмжих, унадаг дугуйн замын сүлжээг өргөжүүлэх, хуурай боомтыг хөгжүүлэх бодлого баримталж байгааг дурдав.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комиссын гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч  Кавех Захедигийн зүгээс  НҮБ -ын Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комиссын Тээврийн хорооны үйл ажиллагаа болон бусад бодлогыг дэмжихийг хүсэв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22