Dark Light
Нийгэм | 2022-09-08

Увс нуурын 2 тонн хогийг цэвэрлэлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Монгол орноо хогноос салгая” аян Увс нуурын Татаал-Цагаан гатлага- Бага нуур- Шар нуур-Элсэн толгой- Нарийн усны давстад үргэлжилж байна. 

 БОАЖ-ын Сайдын албан даалгаврын дагуу Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид 9-р сарын 6,7-ны өдрүүдэд Увс нуурын эрэг орчмын хогийг цэвэрлэлээ. 

2022 оны 9- р сарын 06-ны өдөр Увс нуурын Татаал-Цагаан гатлага-Бага нуур-Шар нуур-Элсэн толгой-Нарийн усны давс  хүртэл 70 км явж, 2 тонн хог хаягдал түүж, Увс аймгийн Улаангом сумын төвлөрсөн хогийн цэгт буулгалаа. 

 Мөн нутгийн 20 малчин айл өрхөд хог хаяхгүй байх гэрээ хийж, хог хаягдлын тухай хуулиар сурталчилгаа хийж, гарын авлага, материал тарааж ажиллав. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22