Dark Light
Нийгэм | 2022-09-09

Сураггүй алга болсон малчинг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Увс аймгийн .....  сумын ....  багийн Цагаан бургасын дэнж гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс урд зүгт 32 км-т/ Тус сумын харьяат малчин Г 9 сарын 4-ний өдрийн 18:00 цагийн орчим согтуугаар гэрээсээ явганаар гараад сураггүй болсон бөгөөд тус сумын мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд хамтран 9 сарын 4-ний өдрөөс 9 сарын 7-ны өдрийн хүртэлх хугацаанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг 9 сарын 7-ны өдрийн 18:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 150 км замыг туулан 9 сарын 8-ны өдрийн 00:41 цагт тухайн газарт очиж хоноглосон ба 9 сарын 8-ны өдрийн 09:00 цагт “Цагаан бургасны дэнж” гэдэг газраас зүүн зүгт 8 км газарт айлаас малчин Г /18 настай, эрэгтэй/-г эсэн мэнд олсон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19