ОХУ Украины хил рүү цэргээ оруулснаас хойш долоо хоногийн дараа дэлхийн томоохон брэндүүд дайныг эсэргүүцэн Оросын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаас татгалзсаны нэг нь Apple корпораци байсан юм. ОХУ-ын нутаг дэвсгэр дэх үйл ажиллагаагаа гуравдугаар сард цуцалсан Apple корпораци энэ долоо хоногт iPhone 14 гар утас болон бусад бараа бүтээгдэхүүний шинэ хувилбаруудыг худалдаанд гаргаж нээлтээ хийлээ.
Apple ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоосон ч Оросын иргэд шинэ бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх боломжтой гэдгийг Худалдаа, аж үйлдвэрийн сайд Денис Мантуров хэлжээ. Түүний хэлснээр импортын зах зээл ашиглан Оросын хэрэглэгчдэд тус брэндийн шинэ загварын бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжтой байна. Өөрөөр хэлбэл тухайн брэндийн эзэмшигч корпорацийн худалдааны зөвшөөрөлгүйгээр гадаад улс орнуудаас бараа бүтээгдэхүүн импортлох зөвшөөрлийг дотоодын компаниудад олгосон ажээ.
Оросын харилцаа холбооны MTS компани пүрэв гарагийн өглөөнөөс эхэлж шинэ iPhone 14 загварын гар утаснуудын урьдчилсан захиалгыг авч эхэлсэн байна. 128 GB багтаамжтай iPhone 14 гар утасны үнэ 84,990 рубль буюу 1,398 ам.доллараас эхэлж байгаа юм. Захиалга өгсөн хэрэглэгчид бараагаа 120 хоногийн дотор авах ба импортын явцад хүндрэл гарсан тохиолдолд захиалгаа цуцлах эрхтэй байна.
Эх сурвалж: CNN
АДМИН








Нийгэм








