Памирын нурууны Ленин (7134 метр ) оргилд соло авиралт хийж явсан Цэгц клубийн тэргүүн Х.Бумхишиг 5800 метр өндөрт хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан байдалтай байна.
Монголын уулчдын үндэсний холбооны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, Жаргалант клубийн уулчин Э. Даваадоржын хамтаар өчигдөр буюу 2022 оны 9-р сарын 8-ны өдөр Улаанбаатараас мордсон.
Холбооны Аврах ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч С.Ганхүүгээр ахлуулсан аврах баг Оше хотод бэлтгэл ажлаа хийн, Kyrgyz Alpine Club-ийн дэмжлэгтэйгээр аврах ажиллагаанд оролцох хоёр уулчин олоод байна. Яг энэ цаг үед Коржиневский оргилд авиралт хийж байсан уулчид аврах тусламжийн дохио илгээсэн нөхцөл байдал давхцаад байна. Киргизээс уулчдын баг бүрдүүлж эхэлсэн бөгөөд уулчид хүрэлцээ муу байгаа бололтой.
Монголын Уулчдын Үндэсний Холбоо болон гишүүн клубын төлөөлөл бүхий бүрэлдэхүүн тус мэдээг хүлээж аваад шуурхай зохион байгуулалтанд орж Киргиз улсад газар дээр нь зөв мэдээллийг хурдан авч, хамгийн тохиромжтой цаг алдахгүй шийдвэр гаргахаар очсон байгаа нь давуу талыг бий болголоо.
Маргааш буюу 9-р сарын 10-ны өдөрт багтан эрсдэлд ороод буй уулчин дээр хүрэх төлөвлөгөөтэй байна. Тус ажиллагааг амжилттай зохион байгуулахад олон нийтээс 2,300,000 төгрөгийн хандив цуглаад байна.
АДМИН








Нийгэм








