Dark Light
Нийгэм | 2022-09-09

Автомашин худалдаж авахаар мөнгө шилжүүлэн өгч залилуулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад энэ сарын 07-ны өдрийн 16 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт "Автомашин худалдаж авахаар мөнгө шилжүүлэн өгч залилуулсан" гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид шалгахад 36 настай эрэгтэй Э нь Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай И гэгчээс тээврийн хэрэгсэл худалдан авахаар нэр бүхий банкны дансны дугаар луу их хэмжээний мөнгө шилжүүлэн залилуулсан байсныг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Иргэд та бүхэн эд хөрөнгөө шилжүүлэх, бараа материал худалдах, худалдан авахдаа тухайн аж ахуйн нэгж байгууллагатай заавал холбогдож найдвартай эсэхийг шалган залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22