Dark Light
Нийгэм | 2022-09-09

Чингис хаан музейн бүтээн байгуулалттай танилцлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Соёлын Дэд сайд М.Батбаяр Азийн архитекторуудын “ARCASIA-21” чуулга уулзалтын Хүндэт зочин Олон улсын архитекторуудын холбооны Ерөнхийлөгч ноён Хосе Луис Кортесийг хүлээн авч уулзаж удахгүй нээлтээ хийх Чингис хаан музейн барилгын бүтээн байгуулалт, музейн үзүүлэлт дэглэлтийн явцыг танилцуулан санал солилцлоо. 

Уулзалтын үеэр ноён Хосе Луис Кортес сүүлийн жилүүдэд дэлхийд үүсээд буй цар тахлын  амаргүй цаг үед соёлын томоохон бүтээн байгуулалтыг санаачилж, хүн төрөлхтний оюун санааны өвийг хадгалж хамгаалахад онцгой  анхаарал хандуулсан Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлж мянганы суут хүн болох Чингис хааны музейг богино хугацаанд архитектурын уран шийдэлтэйгээр барьж байгуулсанд баяр хүргэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22