Dark Light
Нийгэм | 2022-09-09

Айлын хашаанд могой орж иржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2022 оны 9 сарын 9-ний өдөр Хөвсгөл аймгийн мөрөн сумын 13 дугаар багт айлын гэрт могой орж ирлээ гэсэн дуудлагын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн ажиллаж, могойг суурин газраас гаргаж байгальд нь тавьлаа. Мөрөн сумын хэмжээнд 2021 оноос хойш айлын хашаанд могой орсон 3 дахь тохиолдол болж байна.

Иймд айлын хашаа, гэрт могой орж ирсэн тохиолдолд хэрхэн ямар арга хэмжээ авах талаар зөвлөмж, мэдээллийг хүргэж байна. 

Суурьшлын бүсэд могой орж ирэх тохиолдол шалтгаан юу вэ?

Идэш тэжээл хайж, гэмтэж бэртсэний улмаас, бороо их орсон жил, үерийн усаар дамжиж суурьшлын бүс рүү орж ирэх тохиолдлууд байдаг 

Хортой могойг хэрхэн таньж мэдэх вэ?

Энгийн иргэд могойг шууд хараад хортой, хоргүйгээр нь ялгахад төвөгтэй байдаг. Могой амьдарч байгаа газар нутгийнхаа онцлогоос хамаарч өөр өөр өнгөтэй бөгөөд хүүхэн хараагаар нь хортой эсэхийг нь ялгаж болно. Хортой могойн хүүхэн хараа босоо байдаг. 

Хэрэв суурьшлын бүсэд могой орж ирсэн тохиолдолд өөрсдийн аюулгүй байдлыг хангаж бага насны хүүхдийг хэт ойртуулахгүй байж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 77444403, 99033308, 88001394 тугаарт холбогдож мэргэжлийн зөвөлгөө авах хэрэгтэй.

Хэрэв Могойд хатгуулсан бол яаралтай эмнэлгийн байгууллагад хандаад, шингэн зүйл их хэмжээгээр ууж аль болох хөдөлгөөнгүй хүлээх ёстой. 

Цаашид иргэдийг амралт зугаалгаар болон хөдөө гадаа явах, өндөр өвстэй газраар явахдаа урт түрийтэй гутал өмсөж явах, суурьшлын бүсэд могой орж ирсэн тохиолдолд мэргэжлийн хүмүүст холбогдож зөвөлгөө авч могойд хатгуулахаас сэргийлээрэй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22