Dark Light
Нийгэм | 2022-09-10

5800 метр өндөрт гацсан уулчныг аврах ажиллагааг өнөөдөр эхлүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Памирын нурууны Ленин (7134 метр ) оргилд соло авиралт хийж явсан Цэгц клубийн тэргүүн Х.Бумхишиг 5800 метр өндөрт хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан байдалтай байна. Монголын уулчдын үндэсний холбооны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, Жаргалант клубийн уулчин Э. Даваадоржийн хамтаар 2022 оны 9-р сарын 8-ны өдөр Улаанбаатараас мордсон. 

Холбооны Аврах ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч С.Ганхүүгээр ахлуулсан аврах баг орон нутгийн уулчид, туслах ажилчин хөлслөн нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй хамгийн сүүлийн суурин газар болох Сары Могол тосгонд ирлээ. Энэ тосгоноос цааш бэйс кемп хүртэл 2 цаг орчим машинаар дөхнө, тэндээс болзсоны дагуу моринд ачаагаа ачин өндрийн 1-р кемп хүртэл шөнөөр алхаж, отог байгуулан хононо.

Өглөө эрт д.т.д 4400 метрээс үндсэн авиралтаа эхлүүлж 5800 м гацсан уулчин дээр хүрэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхэд Ленин пик ууланд авиралт зохион байгуулдаг Централ азиа компанийн авиралтын удирдагч Илья хэмээх уулчин нэг туслах уулчинтай энэхүү аврах ажиллагаанд нэгдсэн байна. Мөн тухайн компани аль хэдийн хураасан кемпээ нээн аврах ажиллагаанд шаардлагатай багаж хэрэгслээр тусалж байгаа юм байна. Нэг туслах ажилтан нь өндрийн 1-р кемп дээр холбоочин хийн үлдэж 4 хүний бүрэлдэхүүнтэй аврах ажиллагааг эхлүүлэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22