Dark Light
Нийгэм | 2022-09-10

"Барилга орон сууц 2022" үзэсгэлэн яармаг нээлтээ хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

       Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний  96 жилийн ойн хүрээнд “БАРИЛГА, ОРОН СУУЦ -2022” үзэсгэлэн яармаг "Тогтвортой хөгжилд хамтдаа" уриа дор “Мишээл экспо төв”-д нээлтээ хийлээ. 

       Үзэсгэлэнгийн нээлтэд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд, тус яамны Орон сууцны санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд, Барилгын хөгжлийн төвийн Хот төлөвлөлт, зураг төслийн институтийн эрхлэгч О.Одбаяр, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ийн Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батням, ТОСК-ийн төслийн хэрэгжилт хяналтын хэлтсийн дарга Л.Мандахнаран, Монголын барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Баярсайхан, “Барилга.мн”-ийн ерөнхий захирал Г.Батсүх, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Г.Цэрмаа, “БАРИЛГА, ОРОН СУУЦ 2022” үзэсгэлэн, яармагийн Ерөнхий ивээн тэтгэгч "Улаанбаатар групп" - ийн ерөнхий захирал Ц.Батбаатар, гүйцэтгэх захирал О.Гэрэл, Ивээн тэтгэгч Монкон констракшн ХХК - ийн дэд захирал Г.Сувд-Эрдэнэ, NCD GROUP Гүйцэтгэх захирал Б.Хүрэлхүү, Маркетингийн захирал Г.Батбаяр нар оролцлоо. 

     Үзэсгэлэнд шинэ орон сууц,  амины орон сууц, хаусны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид гэх мэт 120 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд оролцож, бараа материал, бүтээгдэхүүн үйлчилгээ, орон сууцны төслүүдээ олон нийтэд дэлгэн танилцуулж байна. 

     Үзэсгэлэнгээс компанийн болон аж ахуй нэгжийн хувь зээлд хамрагдах боломжтой Улаанбаатар хотод захиалга авч буй хаус болон шинэ орон сууцны шилдэг төслүүдтэй танилцахаас гадна амины орон сууцны хамгийн сүүлийн үеийн загвар дизайн, оновчтой шийдлүүдийг үзэж, шилдэг реакторуудаас зөвлөгөө авах боломж нээлттэй байна.

    Үзэсгэлэн яармаг 2022.09.09-11-ний өдрүүдийг дуустал Мишээл экспо төвд үргэлжилнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22