Dark Light
Нийгэм | 2022-09-10

ОХУ-ын элчин сайдын яам: Захирлыг халах хугацаа нь тохиромжгүй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Орос Монголын хамтарсан 3 дугаар сургуульд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд: 

"Орос-Монголын хамтарсан сургуулийн тухай (Улаанбаатар хотын 3-р сургууль гэгддэг)

Орос-Монголын хамтарсан сургуулийн удирдлагуудын эргэн тойронд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ялангуяа бидний мэдэж байгаагаар сурагчдын эцэг эхчүүдийн санаачлагаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нарт хэд хэдэн удаа хандсан мэдэгдлүүдийг харгалзан үзэж бид дараах мэдээллийг хүргэж байна.

Өнөөдрийг хүртэл Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн шийдвэр, түүний гарын үсэг бүхий тус сургуулийн захирал Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тушаалын агуулгыг Оросын тал одоогоор анхааралд аваагүй байна. Энэхүү боловсролын байгууллагын даргыг огцруулах асуудал нь үүсгэн байгуулах тухай баримт бичигт хууль ёсоор зохицуулагдаагүй бөгөөд Орос талын үүсгэн байгуулагчтай нэн даруй зөвлөлдөх шаардлагатай байна. Тус сургуулийн дүрэмд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам томилох эрхтэй гэсэн заалт л тусгагдсан ба захирлыг огцруулах эрхийн талаар юу ч бичигдээгүй. Хууль зүйн талаас нэг эрх нь автоматаар нөгөө эрхийг бий болгох албагүй.

Захирлыг халах хугацаа нь тохиромжгүй байна. Тус сургууль 30 дахь хичээлийн жилийн ойгоо эхлүүлж байна.  Харамсалтай нь захирлыг халах тухай энэ үйл явдалд сурагчид, эцэг эхчүүд ямар нэгэн байдлаар оролцохоос өөр аргагүй болсон. Үүний зэрэгцээ сургуулийн уламжлалын чанарыг хангах, Монгол дахь Орос боловсролын тэргүүлэгч байгууллага гэсэн статусыг хадгалахын тулд эцэг эхчүүдэд харагдахуйц бөгөөд хангалттай хүчин чармайлтыг харуулж чадсангүй. Тус сургууль улсынхаа шилдэг тэргүүний цолоор гурван удаа, "ОХУ-ын боловсролын чанарын тэмдэг"-ээр хоёр удаа шагнагдсан. Сургалтын үр дүнтэй байдлын баталгаа нь төгсөгчидөөсөө харагддаг.  2022 онд Монгол Улсын Элсэлтийн ерөнхий шалгалтад дээд оноо авсан сурагчдын тоогоор дээд амжилт тогтоосон жил байлаа. Энэ үзүүлэлтээр Орос-Монголын хамтарсан сургууль нь улсынхаа шилдэг арван сургуулийн тэргүүнд жагсдаг, ОХУ-ын гадаад дахь шилдэг боловсролын байгууллагуудын нэг бөгөөд энэ нь удахгүй Оросын томоохон сувгуудаар нэвтрүүлэгдэх соён гэгээрүүлэх “Мэдлэг” кино-төсөлд тусгагдахаар төлөвлөгдөж байна. 

 2020 онд ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны салбарын холбооны албаны шийдвэрээр тус сургуулийг түшиглэн ОХУ-ын Улсын нэгдсэн шалгалт өгөх төвийг байгуулжээ. 2022 онд 10, 12-р ангийн бүх сурагчид тус шалгалтыг амжилттай өгч, ОХУ-н боловсролын гэрчилгээ гардан авсан.

Ж.Соронзон ерөнхий боловсролын салбарт Орос-Монголын хамтын ажиллагааны уламжлалыг тууштай баримтлахын зэрэгцээ 30 жилийн турш англи, герман, хятад, япон, турк хэлийг үе шаттайгаар нэвтрүүлэх дэлхийн туршлагыг идэвхтэй ашиглаж байна.

Мөн ОХУ-ын 240 гаруй, Монгол 40 гаруй мэргэжилтнүүд үндсэн хичээлүүдийг орос, монгол хэлээр заадаг ч хэлний мэдлэгтэй Хятад, АНУ, Япон, Герман, Их Британи, Австрали, Канад, Итали, Чех, Бразил улсын төлөөлөгчид хичээл заадаг байна.

2022 онд 118 төгсөгчдийн 52 нь дэлхийн ТОП-50 их сургуулийн тоонд багтдаг Канад, АНУ, Япон, Турк, Герман, БНСУ, Орос зэрэг улсын хамгийн нэр хүндтэй их, дээд сургуулиудад үнэ төлбөргүй суралцахаар элссэн байна. Үлдсэн нь - Монголын их дээд боловсролын байгууллагуудад орсон.  Жил бүр сургуулийн сурагчид олон улсын болон улсын чанартай олимпиад, уралдаан, тэмцээнд ялагч болсоор ирсэн.

Монгол эцэг эхчүүдийн дунд хүүхдүүдээ тус сургуульд элсүүлэх их эрэлт хэрэгцээ нь урам зоригтой шилдэг багш нарыг сонгон шалгаруулалт, үр дүнтэй менежмент, удирдлагын зорилтот бодлогоос үүдэлтэй.  Тус сургууль ашиглалтад орсон эхний жилдээ 500 хүүхэдтэй байсан бол өнөөдөр тэдний тоо тав гаруй дахин нэмэгдэж, 2710 сурагчид хүрсэн. Тус сургууль нь Монгол Улсын хэмжээнд элсэлтийн уралдаан зохион байгуулдаг цорын ганц боловсролын байгууллага юм. Энэ жил бэлтгэл ангийн элсэлтийн шалгалтад нэг байранд 3 хүн өрсөлдөхөөр байсан.  Монгол дахь гадаадын бусад сургуулиудтай (British school олон улсын сургууль - 82сая төгрөг хүртэл төлбөртэй) харьцуулахад жилийн сургалтын төлбөр нь ангиасаа хамаарч 3 саяас 6 сая төгрөгийн хооронд хэлбэлздэг  нь нэр хүндтэй сургууль боловч хүртээмжтэй байдал нь манай хамтарсан боловсролын байгууллагын онцлог шинж юм. Өнгөрсөн хичээлийн жилийн дүнгээс харахад сургуулийн захиргаа, эцэг эхийн хооронд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ “онц”, “сайн” гэж биелүүлсэн гэж эцэг эхчүүдийн 85 хувь нь үзэж байна.

2022/2023 оны хичээлийн жилд Орос-Монголын хамтарсан сургууль байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна.  Энэ бүх жилүүдэд Монгол Улсын гавьяат багш, ОХУ-ын Ерөнхий боловсролын гавъяат ажилтан цол, ОХУ-ын төрийн өндөр шагнал А.С.Пушкиний одонгоор шагнагдсан Ж.Соронзон багш удирдаж явсан.  Захирлынхаа бат бөх гар, зохион байгуулалтын авъяасгүйгээр сургууль амжилтанд хүрэх боломжгүй байсан. Үүний цаана хичээлийн шинэ жилийн эхэнд сургуулийн удирдлага солигдохтой холбоотой бухимдал сургуулийн сурагчид болон тэдний эцэг эхчүүдэд таагүй байдал үүсгэж байна.  Ташрамд хэлэхэд, эцэг эхчүүд сургуулийн хувьд чухал байр суурь эзэлдэг бөгөөд төсвийн ихэнх хувийг (86% - эцэг эхчүүд, 14% - Монгол Улсын төрийн сан) бүрдүүлдэг учир энэ нь тэдэнд тус сургуулийн хувь заяаг шийдвэрлэхэд саналаа өгөх эрхийг олгодог.

Нэг үгээр хэлбэл, дээрх бүх нөхцөл байдал нь ийм онцгой боловсролын байгууллагын хувь заяатай холбоотой тэнцвэртэй байдлыг Монгол Улсын эрх ашигт нийцүүлэн дээд зэргээр хангах шаардлагатайг харуулж байна.

Ташрамд дурдахад, хэрэв үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаан байгаа бол захирлыг солих нь зүйтэй эсэхийг тодорхойлоход ОХУ нь Монгол талын үүсгэн байгуулагчтай хамтран тус шийдвэрт оролцохгүй байхын аргагүй юм. Учир нь Оросын өмчийн үндсэн дээр (сургуулийн барилга, сургуулийн ажилтнуудын орон сууцны барилга) байгуулсан, Оросын боловсролын стандартын дагуу орос хэл дээр хичээл заадаг тус сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг учраас .

Монгол улсын нийслэлийн алслагдсан дүүргийн нэгэнд төсөв дундын Орос-Монголын шинэ дунд сургууль байгуулах ажил ОХУ-ын Боловсролын яам, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хооронд туршилтын төсөл болгон зохион байгуулах хэлэлцээ эцсийн шатандаа орж байгаатай холбогдуулан энэ чиглэлийн мэргэжлийн хамтын ажиллагаа онцгой чухал юм" гэжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22