Dark Light
Нийгэм | 2022-09-10

Дархан-Уул аймагт 500 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Соёл, урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Найрамдал талбайд өнөөдөр /2022.09.10/ “Соёлын орон зай” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагааны нээлтэд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, Соёл Урлагийн газрын дарга Х.Соёл-Эрдэнэ нарын албаны хүмүүс болон соёл, урлагийн салбараас төрсөн,  Дархан хотноо ажиллаж, амьдарч буй гавьяатууд, Залуучууд театрын уран бүтээлчид, хүүхэд багачууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.  

Соёл, урлагийн ажилтны 29 дэх өдрийг тохиолдуулан нэр бүхий 4 хүнийг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа. Мөн Ардын авьяастан цол тэмдэг, соёлын яамны болон аймаг, сумын Засаг даргын Жуух бичиг, аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдэг, “Дархан-60” ойн медалиар нэр бүхий хүмүүсийг шагнан урамшууллаа. 

Түүнчлэн Д.Нацагдоржийн нэрэмжит “Тэргүүний уншигч” тэмдгээр ЕБС-ийн бага ангийн зарим сурагчдыг шагнасан юм.  

Мөн энэ үеэр “Зураач урчуудын холбоо”-ны уран бүтээлчид Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газарт Их Эзэн Чингис Хааны эш хөргийг бэлэглэлээ. 

Өдөрлөгт урлаг соёлын байгууллага, холбоод өргөнөөр оролцлоо. Тухайлбал “Нарыг хайрла” гэрэл зургийн холбооны  зурагчид өөрсдийн уран бүтээлээр үзэсгэлэн гаргаж Дарханчууддаа толилуулсан юм.

Монгол Улсын Засгийн Газар, Сангийн яамнаас Дархан-Уул аймагт  соёлын орон зайг бий болгоход зориулан 500 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсныг Сангийн сайд Б.Жавхлан өдөрлөгийн үеэр онцлоод соёлын үрийг тарьж буй хүн бүрд баярын мэнд дэвшүүлэн амжилт хүслээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19