Dark Light
Нийгэм | 2022-09-10

Зам дагуух үйлчилгээний цогцолбор байгуулагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах бодлогод тусгагдсаны дагуу Аялал жуулчлалын гол чиглэл дагуух үйлчилгээний цогцолбор бүхий түр буудаллах цэгүүдийг байгуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд нарын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдан, аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулсан билээ. 200-250 км тутамд тогтоосон байршлуудад стандартын шаардлага хангасан үйлчилгээний цогцолбор бүхий түр буудаллах цэгүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах тус ажлын хэсэгт МҮХАҮТ, МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлөөс орж ажилласан юм. 

Батлагдсан стандарт, зураг төслийн дагуу үйлчилгээний цогцолбор барьж, менежментийг хийх, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд Зам дагуух үйлчилгээний цогцолборыг "Исун мод тур” ХХК ашиглалтад орууллаа. 

Тус компани өөрийн зардлаар хөрөнгө оруулалт хийж, үйлчилгээний цогцолбор байгуулсан бөгөөд цаашид менежментээ хариуцан ажиллах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19