Dark Light
Нийгэм | 2022-09-10

Шилдэг 3 сувилагчид 20 сая төгрөгийн батламж гардууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорнод аймгийн Засаг даргын санаачилгаар Улсдаа анхдагч болж зохион байгуулагдсан “БИ СУВИЛАГЧ” төсөлт уралдааныг “Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх тухай” 2022 оны А/222 дугаар захирамжид заагдсан удирдамжийн дагуу 3 үе шаттайгаар 2022 оны 4 дүгээр сараас 08 дугаар сарын 11-ний өдөр хүртэл зохион байгуулсан. 

Уг уралдаанд Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Өрх, сумын Эрүүл мэндийн төвийн нийт 45 сувилагч оролцсоноос өөрийн мэдлэг, сувилагчийн ур чадвар, хичээл зүтгэлээрээ хамгийн өндөр оноо авч эхний 3 байрт шалгарсан Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч Б.Оюунжаргал, БОЭТ-ийн Нүдний тасгийн сувилагч С.Батчимэг, “Ягаанцээнэ” өрхийн Эрүүл мэндийн сувилагч Ч.Энхзаяа нарт орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлж тус бүр 20 сая төгрөгийн батламж гардуулах үйл ажиллагаа боллоо.

Шалгарсан сувилагч нар Улаанбаатар хот болон Дорнод аймагтаа орон сууц худалдан авахаар барилгын компаниудад захиалгаа өгчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22