Dark Light
Нийгэм | 2022-09-11

УИХ-ын дарга Г.Занданшатар, Ли Жаньшу нарын албан ёсны хэлэлцээ эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.09.11/ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Эрхэмсэг ноён Ли Жаньшуг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм зочны хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Ли Жаньшу хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.

Дараа нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ли Жаньшу нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22