Иргэн Э.Цэрэндолгор цахим хуудастаа баривчлагдсан тухайгаа шууд дамжуулан хүргэсэн. Тухайн асуудлаар Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс:
"Иргэн Э.Цэрэндолгор нь олон нийтийн фэйсбүүк цахим сүлжээнд худал мэдээлэл тарааж хүний нэр төр, алдар хүндэд халдсан нөхцөл байдал тогтоогдож Баянзүрх дүүргийн прокурорын газраас энэ оны 3 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж Эрүүгийн .... дугаартай хэрэгт шалгагдаж байсан байна.
Дээрх хэрэгт 2022.03.10-ны өдөр ЭХХШТХ-ийн 14.2 дугаар зүйлд зааснаар "Хувийн баталгаа гаргах" таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
"Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч ЭХХШТХ-ийн 14.3 дахь хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар ажил эрхлэлтийн байдал, байнга оршин суугаа газрын хаяг, холбоо барих утасны дугаар, шуудангийн хаяг өөрчлөгдсөн, эсвэл өөрчлөх гэж байгаа талаар шүүх прокурор мөрдөгчид даруй мэдэгдэнэ" гэсэн заалтыг зөрөн гадагш явах гэж байсан тул түүнийг түр саатуулан шалгалтын ажиллагааг явуулж байна. Таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн тохиолдолд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болдог байна" хэмээн мэдээллээ.
АДМИН







Нийгэм








