Dark Light
Нийгэм | 2022-09-11

Засмал замын дугуйн багийн 50 км зайн уралдаан боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын бүх ард түмний спортын XV наадмын засмал замын дугуйн багийн 50 км-ын зайн уралдаан өчигдөр Хүй долоо худагт болж, 10 багийн 40 дугуйчин хурд сорив. Тэмцээнд Баянзүрх дүүргийн баг түрүүлсэн бөгөөд энэ багийн бүрэлдэхүүнд С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, Б.Батбаатар нар багтжээ. Харин удаах байрт Хөвсгөл аймаг (Б.Марал-Эрдэнэ, Э.Болор-Эрдэнэ, Б.Мягмарсүрэн, Н.Буянтогтох), Сүхбаатар аймаг (Б.Идэрболд, Д.Эрхэс, Б.Ханхүү, Б.Амартүвшин)-гийн баг орлоо. Тэмцээнд түрүүлсэн Баянзүрх дүүргийн баг 50 км замыг 1:11.06 цагийн хугацаанд туулжээ. Өнөөдөр засмал замын дугуйн тамирчдын шандсыг шалгадаг бөөн гараатай эрэгтэйчүүдийн 150 км, эмэгтэйчүүдийн 70 км-ын зайн уралдаан болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22