Dark Light
Нийгэм | 2022-09-11

Шатрын шигшээ тэмцээн үргэлжилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын бүх ард түмний спортын XV наадмын шатрын шигшээ тэмцээн Тусгаар тогтнолын ордонд энэ сарын 10-14-нд болж байна. Тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн 60 (эрэгтэй 30, эмэгтэй 30) тамирчин өрсөлдөж буй бөгөөд эрэгтэйчүүдийн ангилалд Их мастер Д.Батсүрэн, Ц.Батчулуун, Г.Мөнхгал, ОУМ С.Ган-Эрдэнэ, эмэгтэйчүүдэд Их мастер Б.Мөнгөнтуул, Т.Мөнхзул, А.Энхтуул, Ү.Үүрийнтуяа нарын шилдгүүд бүртгүүлж, Швейцар системээр 9 өрөг өрсөлдөх юм. Үүнээс гадна тус тэмцээнд: 

Их мастер 3 

Олон улсын мастер 3

Эмэгтэй Их мастер 4

Эмэгтэй олон улсын мастер 4

Дэлхийн шатрын холбооны мастер 8

Дэлхийн шатрын холбооны дэд мастер 2

Дотоодын цолтой 18

Нийт оролцож байгаа 60 шатарчны 42 нь буюу 70% нь олон улсын болон дотоодын цолтой шатарчид өрсөлдөж байгаа нь энэхүү тэмцээний чанар чансаа, цар хүрээг илтгэсэн үзүүлэлт болж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22