Dark Light
Нийгэм | 2022-09-11

Улсын заан Б.Серик түрүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын түүхт 70 жилийн ойн баяр наадам есдүгээр сарын 10-11-нд боллоо. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 64 бөх барилдснаас Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат улсын заан Бердимуратын Серик түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо үзүүрлэв. Тэд долдугаар сарын сүүлээр Баянхонгор аймгийн түүхт 80 жилээр түрүү булаалдаж харцага давж байсан бол энэ удаа Б.Серик заан даагаа амжилттай нэхэж түрүүлсэн.

Их шөвөгт Завхан аймгийн Баянтэс сумын харьяат улсын харцага Шархүүгийн Пүрэвгарьд, Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат аймгийн хурц арслан Малшийн Еркебулан нар шалгарлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22