Dark Light
Нийгэм | 2022-09-12

Засгийн газрын гишүүд иргэний нисэхийн салбарт ажиллалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал болон бусад албаны хүмүүс “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд зочилж, Иргэний нисэхийн салбарынхантай уулзлаа. Уулзалтаар ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан салбарын хүний нөөцийн бодлого, 2022 оны төлөвлөгөөний биелэлт, салбартаа хийж хэрэгжүүлж буй ажлууд, “Хил хязгааргүй нисэх 2030” дунд хугацааны стратеги төлөвлөгөө, салбарын тулгамдсан асуудлууд зэрэг онцлох сэдвүүдээр танилцуулга хийлээ.

“Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад орсноор “Буянт-Ухаа” нисэх буудлыг нөөц нисэх буудлаар ашиглах Засгийн газрын тогтоол гарч байсан. Энэ дагуу тус нисэх буудал шаардлагатай тохиолдолд олон улсын болон орон нутгийн нислэгүүдийг хүлээн авах байнгын бэлэн байдалд ажиллаж байгаа. Мөн “Буянт-Ухаа” ОУНБ-д Нисэхийн сургалтын төв үүд хаалгаа нээж, нисэхийн салбарын мэргэжлийн сургалтуудыг зохион байгуулж байгаа бөгөөд цаашид Цахим хөгжил, инновацийн төвийг нээхээр боллоо. Ингэснээр “Буянт-Ухаа” ОУНБ-д Монголын цахиурын хөндийг хөгжүүлэх суурийг бүрдүүлэх, төвлөрлийг сааруулах төрийн бодлогыг хэрэгжүүлж, хэд хэдэн төрийн байгууллага, хувийн хэвшлийн компаниудыг хотын төвөөс нүүлгэх, мэдээллийн технологийн чиглэлийн компаниудад өсч хөгжих, тэдгээрт ажиллаж буй Монгол инженерүүд ая тухтай орчинд зэрэг боломжууд бий болох нөхцөл бүрдэж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22