Dark Light
Нийгэм | 2022-09-12

4 аймгийн 5 суманд ой хээрийн түймэр гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум-ын Хоолойн зах багийн “Чулуут-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 340 км, сумын төвөөс хойд зүгт 70 км, Цагааннуур сумаас хойд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 9 сарын 9-ний өдрийн 08:25 цагт хүлээн авсан. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, Аврах 69 дүгээр анги, Рэнчинлхүмбэ сумын мэргэжлийн анги, Цагааннуур сумын мэргэжлийн ангийн алба хаагчид 2 бүлэгт хуваагдан ажиллаж, 9 сарын 11-ний өдрийн 17:00 цагт цурманд оруулсан.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум-ын Рашаант багийн “Үртэстэйн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 240 км, сумын төвөөс урд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 9 сарын 10-ны өдрийн 19:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль хамгаалагчид, сум дундын Ойн ангийн ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж 9 сарын 11-ний өдрийн 07:00 цагт цурамд оруулж, 11:50 цагт бүрэн унтрааж, Тарвагатай нурууны байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум-ын Тарвагатай багийн “Тарвагатай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 188 км-т, сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 9 сарын 10-ны 19:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Цагдаагийн хэсгийн алба хаагч, сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны байцаагчид 20:07 цагт түймрийн голомт руу хөдөлж, 20 км замыг туулан 21:00 цагт очиход 30 тн орчим өнжмөл боодлын өвс шатаж байсныг 9 сарын 11-ний 06:00 цагт бүрэн унтрааж, сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн.

Дорнод аймгийн Халхгол сум-ын Цогтсүмбэр багийн “Өндөр-Улаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 375 км, сумын төвөөс зүүн урд зүгт 15 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 9 сарын 11-ний өдрийн 11:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 ангийн алба хаагчид, тус сум дахь Хилийн цэргийн 0198 дугаар анги, тус ангийн 7 дугаар заставын алба хаагчид, сумын засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 12:56 цагт очиж, түймрийг унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймрийн урт 50 орчим км, өргөн 4-5 км байна. 

Завхан аймгийн Баянтэс сум-ын Жавхлант багийн “Буга согоотын цуурай” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 380 км, Тэс сумаас зүүн хойд зүгт 60 км, Баянтэс сумаас хойд зүгт 60 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 9 сарын 8-ны өдрийн 15:13 цагт хүлээн авсан. Завхан аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар анги, Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар анги, Увс аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр анги, Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар анги, Хилийн цэргийн 0277 дугаар анги, Сонгино суман дахь Зэвсэгт хүчний 274 дүгээр ангийн алба хаагчид, аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Баянтэс сумын мэргэжлийн анги, Тэс сумын мэргэжлийн анги, Асгат сумын мэргэжлийн анги, Баянхайрхан сумын мэргэжлийн анги, Нөмрөг сумын мэргэжлийн анги, Түдэвтэй сумын мэргэжлийн анги, Сонгино сумын мэргэжлийн ангийн алба хаагчид түймрийг унтраахаар ажиллаж байна. Тухайн түймэр нь Монгол Улсын хилийн 57-58 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутаг дэвсгэрт тархан шатсан бөгөөд 9 сарын 11-ний өдрийн байдлаар түймрийн зүүн урд талаас баруун урд тал хүртэл 5.6 км-т зурвас татах, цуравдаж унтраах ажиллагааг зохион байгуулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22