Dark Light
Нийгэм | 2022-09-12

Явуулын амбулатори Орхон аймагт ажиллалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Батлан хамгаалах яам, Эрүүл мэндийн яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт явуулын амбулаторийн “Урьдчилан сэргийлэх болон эрт илрүүлэг”-ийнхэн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид энэ сарын 7-ны өдөр ажиллаж, бие бүрэлдэхүүнийг үзлэг, оношилгоонд бүрэн хамрууллаа. 

Хошууч Ц.Ганбилэгээр ахлуулсан хөдөлгөөнт явуулын хоёрдугаар бүлгийнхэн бие бүрэлдэхүүнд нарийн мэргэжлийн 8 төрлийн тусламж үйлчилгээ, лабораторийн 8 төрлийн шинжилгээ, зүрхний бичлэг, цээжний рентген, ходоодны дурангийн шинжилгээг хийхийн зэрэгцээ тэдний гэр бүл, анги байгууллагаас тэтгэвэрт гарсан ахмадуудаа бүрэн хамруулж чадсан юм.

Ташрамд, Эрүүл мэндийн яамнаас 2022 оныг "Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах" жил болгон зарласан бөгөөд хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд үнэ төлбөргүй хамруулах үйл ажиллагаанд Цэргийн төв эмнэлгийнхэн манлайлан оролцож, өнгөрсөн 5 дугаар сарын 1-ний өдрөөс орон даяар тойрон ажиллаж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22