Ирэх онд тохиох Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтан "Эх нутгийн иргэд” ТББ, “Дүнжингаравын зураач уран бүтээлчид” ТББ, Төв аймгийн ЗДТГ-тай хамтран 27 сумын түүхэн дурсгалт байгалийн үзэсгэлэнт газар, тахилгат уул хайрханы зургийг дүрслэх урлагт мөнхжүүлж, сум тус бүрийн орон нутаг судлах музейг баяжуулах, өв соёл болгох зорилгоор “ТӨВ САЙХАН НУТГИЙН ШҮТЭЭН ХАЙРХНУУД” төслийг хэрэгжүүлэх “Санамж бичиг” байгуулж, 2022 оны 9-р сарын 9-ний өдөр Төв сайхан нутгаараа овоглосон зураачид 3 багт хуваагдан аян замдаа гарлаа. Зураачдыг "Эх нутгийн иргэд” ТББ-ын тэргүүн М.Энхболд болон аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа, Ц.Буманбуян нар хүндэтгэл үзүүлэн үдэн гаргаж өглөө.
Зураачид 27 сумыг тойрон тахилгат шүтээн хайрхануудыг түүх, домог, байгалийн онцлогтой нь уялдуулан дүрслэх урлагт мөнхлөх юм.
АДМИН







Нийгэм








