"Бүрэн Монгол" төслийн баг 11 дэх аймагтаа ажиллаж байна. Төслийн багийг Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа хүлээн авч уулзан санал солилцлоо.
Монгол үндэсний, Монгол туургатны эв нэгдлийг цогцлоох уламжлалт өв соёл тэр дундаа Монгол үндэсний бөхийн дархлааг бэхжүүлэх сурталчлан таниулах, нийгмийн хөгжил дэх залуусын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл юм.
Төсөлд сонгогдсон залуу гэр бүлд Бүрэн Монгол Брэндийн иж бүрэн Монгол гэр, тавилгын хамт гардуулах ба тухайн дэмжлэг нь өрхийн амьжиргааг дээшлүүлэх, байнгын орлогын эх үүсвэртэй болгох гол зорилготой.
Сүхбаатар аймгаас тус төсөлд Баруун-Урт сумын 6-р багийн хувиараа хөдөлмөр эрхлэгч Б.Болдбаатар сонгогдсон байна. Иж бүрэн гэрээ маргааш гардуулж өгөх юм байна.

АДМИН







Нийгэм








