Dark Light
Нийгэм | 2022-09-12

Л. Энх-Амгалан: Орос 3-р сургуультай холбоотой асуудалд цэг тавьсан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Орос 3-р сургуультай холбоотой асуудлаар БШУ-ны сайд Л. Энх-Амгалан мэдээлэл өглөө. 

БШУ-ны сайд Л. Энх-Амгалан: “Орос 3-р сургуультай холбоотой асуудлаар Монгол улсын засгийн газар шийдвэрээ гаргасан. Энэ бол ямар ч эргэлт буцалтгүйгээр шийдвэр гаргасан гэдгийг албан ёсоор хэлье. Орос сургуулийн асан Ж. Соронзон захирал Монгол улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Олон нийтийн мэдээллийн сүлжээгээр сургуулийн хамт олныхоо дотоод групп дээр долоо хоног бүр жагсаал, цуглаан зохион байгуулах үүрэгт ажил хийж байсныг олон нийтэд ил болгосон. Монгол улсын засгийн газрын тэр дундаа Боловсрол шинжлэх ухааны сайдын тушаалыг цаг болоогүй байсан гэсэн болчимгүй мэдэгдлийг аль ч улсын Элчин сайд гаргах ёсгүй. Энэ бол Монгол улсын тусгаар тогтнолд халдаж байгаа хамгийн болчимгүй үйлдэл. Үүн дээр Гадаад харилцааны яамнаас нот бичиг гаргах байх. Орос 3-р сургуультай холбоотой асуудалд цэг тавьсан. Дахиж энэ асуудал сөхөгдөхгүй ёсгүй. Өнөөдрийн байдлаар Орос 3-р сургууль бол 100 хувь Монгол улсын өмчлөлд байгаа. Оросын холбооны улс нэг ч төгрөг гаргадаггүй. Сургалтын үйл ажиллагаа явуулдаг урсгал, зардлын 84 хувийг багш эцэг, эхчүүдийг зардлаас авдаг. 16 хувийг татвар төлөгчдийг мөнгөөр хувьсах зардлаа нөхөж байгаа. Тийм учраас нэг ч төгрөг гаргаагүй байж, энэ сургуулийн удирдлагатай холбоотой Монгол улсын засгийн газрын гаргасан шийдвэрийн эсрэг ямар нэгэн гадаадын этгээд байр сууриа илэрхийлэх нь хуулиар хориотой” гэв. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22