Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын ажил хүлээлцэх үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын ажил хүлээлцэх үйл ажиллагаанд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл тэргүүтэй ажлын хэсгийнхэн оролцлоо. Үйл ажиллагааны эхэнд Монгол улсын засгийн газрын шийдвэрийг танилцууллаа. Шийдвэрийн дагуу Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Монголын Зэс, металлын корпорацын захирал болсонтой холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлж, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаар томилсон шийдвэрийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл үйлдвэрийн хамт олны төлөөлөлд танилцууллаа.

АДМИН







Нийгэм








