Dark Light
Нийгэм | 2022-09-12

II Элизабет хатны шарилыг Эдинбургт хүргэжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Их Британийн хатан хаан II Элизабетын шарилыг Шотландын Балморал шилтгээнээс Эдинбургийн Холирудын ​​ордонд ёслол төгөлдөр зөөвөрлөн авчирчээ. Зам дагуу олон мянган хүмүүс цувааг тосон зогссон байна. Холируд ордон нь Лондон дахь Вестминстерийн сүмд хүрэх замынх нь зогсоолуудын нэг байв.  Шотландын нийслэл дэх хааны ордонд салах ёс гүйцэтгэсний дараа II Элизабетын шарилыг Гэгээн Эгидиусын сүмд шилжүүлж, хаан III Чарльз болон Шотландын анхны сайд Никола Стержеон нарын оролцоотойгоор мөргөл үйлдэх юм. 

Мягмар гарагт II Элизабеттай салах ёс гүйцэтгэхийг хүссэн хүн бүрд Эдинбургийн сүм нээлттэй бөгөөд маргааш нь хатан хааны шарилыг Лондонд хүргэнэ. Оршуулах ёслолын хөтөлбөрт Букингемийн ордонд салах ёс гүйцэтгэх, Вестминстерийн танхимд дурсгалыг хүндэтгэх ёслол багтсан байна.  Оршуулах ёслолыг есдүгээр сарын 19-нд хийхээр төлөвлөжээ.  Тэд Вестминстерийн сүмд хаан, Ерөнхий сайд, засгийн газрын хуучин болон одоогийн гишүүд, түүнчлэн бусад орны төрийн тэргүүн, төлөөлөгчид оролцох юм байна.

Эх сурвалж: Euronews


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22