Dark Light
Нийгэм | 2022-09-12

14 байлдагч цэргийн гэрээт албанд элсэж, түрүүч цол хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байгаа түрүүч, байлдагч нарт  Зэвсэгт хүчний 350, 330 дугаар ангиас "Гэрээт цэрэг-Гэрэлтэй алба” сурталчилгааны арга хэмжээг өнгөрсөн 08 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулсан билээ.

  Сурталчилгааны арга хэмжээний хүрээнд 24 хугацаат цэргийн алба хаагч цэргийн гэрээт албанд улирах хүсэлт гаргасан бөгөөд 9 дүгээр сарын 12-ны энэ өдөр 14 байлдагч, түрүүчийг хугацаат цэргийн албанаас бэлтгэлээр халах, цэргийн гэрээт албанд элсүүлэх, цол олгох ёслолын ажиллагаа боллоо.

 Ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн удирдлага, хамт олон, Налайх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Н.Энхбат, Зэвсэгт хүчний 150, 330, 350 дугаар ангийн удирдлага, хугацаат албаны дайчдын ар гэрийн төлөөлөл оролцсон юм.

 Энэ үеэр 2021 онд хугацаат цэргийн албанд татагдан ирж иргэний цэргийн үүргээ нэр төртэй биелүүлж, цэргийн албаа үлгэр жишээчээр хаасан зарим дайчдад "Онц буудагч" тэмдэг,  "Талархлын захидал"-аар тус тус сайшаан шагнав.

 Арга хэмжээний төгсгөлд ангийн захирагч, хурандаа Г.Эрдэнэбаатар “Эр цэргийн албаа нэр төртэй хааж хугацаат цэргийн албанаас өөрсдийн хүсэл мөрөөдлийнхөө дагуу цэргийн гэрээт албанд элсэж байгаа эрхэм дайчид Та бүхэнд баяр хүргэе. Цэргийн гэрээт албанд өөрийгөө хөгжүүлэх, сурч боловсрох, энхийг сахиулж эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөх зэргээр олон талын боломж бий. Эх орондоо үнэнчийн баталгаа болсон эр цэргийн тангаргаа өргөж, сурсан, мэдсэнээ улам бататгаж, цэргийн албаа үргэлжлүүлэн хаахаар сэтгэл шулуудсан Та бүхэнд дахин баяр хүргэж цаашдын ажил, амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье” хэмээгээд түрүүч цолыг олголоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22