Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Дэлхийн банкинд Монгол Улс, БНХАУ, БНСУ-ын асуудал эрхэлсэн Орон хариуцсан захирал хатагтай Мара Уорвик, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Андрей Михнев, Олон Улсын санхүүгийн корпорацын Монгол дахь суурин төлөөлөгч Руфат Алимарданов болон бусад төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Сайд Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, ирэх жилүүдэд Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хөгжлийн тэргүүлэх салбаруудын талаар мэдээлэл өгөв.
Хатагтай Уорвик Монгол улстай хамтран ажиллахдаа таатай байгаагаа илэрхийлж, Засгийн газрын бодлого, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.
АДМИН







Нийгэм








