Dark Light
Нийгэм | 2022-09-13

Ленин оргилд гацсан уулчинг эсэнд мэнд аварлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Памирын нурууны Ленин (7134 метр ) оргилд соло авиралт хийж явсан Цэгц клубийн тэргүүн Х.Бумхишиг 5800 метр өндөрт хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан байдалтай байсан. Монголын уулчдын үндэсний холбооны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, Жаргалант клубийн уулчин Э. Даваадоржийн хамтаар баг бүрдүүлэн аврах ажиллагааг эхлүүлсэн юм. 

Тэгвэл аврах ажиллагаа амжилттай болж, уулчин Х.Бумхишигийг аварчээ. Энэ тухай Монголын уулчдын үндэсний холбооноос: 

"Уулчин залуугаа аврах ажиллагаа амжилттай болж тэд эсэн мэнд машин хүрэх газарт бууж ирсэн сайхан мэдээгээр өглөөг эхлүүлье. 

Одоо Оше хот руу эмнэлэгт очиж, үзлэг хийгээд эмчийн шийдвэрээр нутаг буцах эсэх асуудлыг шийдэхээр байна. Уулчныг авран буулгах ажлыг чих тавин, санаа зовнин хүлээж, хандив илгээсэн бүх хүмүүстээ чинь сэтгэлийн талархал илэрхийлье. 

Бид эвтэй байхдаа хүчтэй гэдгээ харууллаа" хэмээн мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22