Dark Light
Нийгэм | 2022-09-13

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Цагааннуур сумдад ойн түймэр гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “Чулуут-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 340 км, сумын төвөөс хойд зүгт 70 км, Цагааннуур сумаас хойд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 9 сарын 9-ний өдрийн 08:25 цагт хүлээн авсан. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, Рэнчинлхүмбэ, Цагааннуур сумын мэргэжлийн ангийн алба хаагчид 2 бүлэгт хуваагдан ажиллаж 9 сарын 11-ний өдрийн 17:00 цагт цурамд оруулсан. 9 сарын 12-ны өдөр “Чулуут-Уул”-ын хойд талаар 4.8 км-ын урттай хамгаалалтын зурвас татсан. Түймэрт урьдчилсан байдлаар 12 га ойн талбай шатсан байна.

Мөн Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Моорог-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 320 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 9 сарын 12-ны өдрийн 20:47 цагт хүлээн авсан. Ренчинлхүмбэ сумын “Чулуут-Уул”-ын түймэр дээр ажиллаж байсан Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан хүмүүс 9 сарын 12-ны өдрийн 19:00 цагт “Моорог-Уул”-ын чиглэлд явсан.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22