Dark Light
Нийгэм | 2022-09-13

ШТС-ууд эко ариун цэврийн байгууламжтай болж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн худалдааны үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын хөрсний бохирдол үүсгэгч нүхэн жорлонгийн хэрэглээг зогсоож, стандарт шаардлагад нийцсэн нийтийн ариун цэврийн байгууламжийг 2022 оны 11 сарын 01-ний өдрөөс өмнө байгуулах Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын албан даалгавар гарсан. 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн худалдааны үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд "Хог хаягдлын тухай хууль"-ийн 10 зүйлийн 10.3.6 дах заалтад 

"... аж ахуйн нэгж, байгууллага нь хөрс бохирдуулагч жорлон байгуулахыг хориглоно" гэж заасныг хэрэгжүүлэн хөрс, ус бохирдуулагч нүхэн жорлонг буулгах  

- Нүхэн жорлонг ашигласны улмаас хөрс болон усны бохирдол үүсэх нөхцөл бүрдэх тул яаралтай нөхөн сэргээх арга хэмжээ авч ажиллах  

- Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах төвийн шугамд холбогдсон нийтийн ариун цэврийн байгууламж, байгаль орчинд ээлтэй, эко бие засах газар байгуулах,  

- Иргэд үйлчлүүлэгчдийг нийтийн ариун цэврийн байгууламжид чөлөөтэй үйлчлүүлэх боломжоор хангах  

- Стандартын шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламж байгуулж ажиллах, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй байхыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд даалгасан юм. 

Тэгвэл Орхон аймагт Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын албан даалгаврын хэрэгжилтийг хянан ажиллаж, үүрэгжүүлж байна. 

- "Тэс петролиум” ХХК-ийн Вокзалд байрлалтай шатахуун түгээх станцын нүхэн жорлонг дарж, булшилж, эко ариун цэврийн байгууламжтай болгов.

- Жаргалант сум болон Булган аймаг явах замд байрлалтай шатахуун түгээх станцуудын нүхэн жорлонг аравдугаар сард багтаан эко болгох тухайгаа мэдэгдсэн.

- “Магнай трейд” ХХК-ийн гурван нүхэн жорлонг арвандүгээр сарын 15-ны дотор эко ариун цэврийн байгууламжаар өөрчлөх тухайгаа мэдэгдсэн.

- “Ганга зайвар” ХХК-ийн шатахуун түгээх станцыг “Дашваанжил” ХХК худалдаж авсан бөгөөд аравдугаар сард багтаан эко ариун цэврийн байгууламжтай болгох тухайгаа мэдэгдсэн.

-  “Сод Монгол групп” ХХК-ийн Наран баг “Хорооллын эцэс”, Дэнж багт байрладаг шатахуун түгээх станцыг бохир ус татан зайлуулах төвлөрсөн шугамд холбогдох хүсэлтийг 2021 онд “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-т хүргүүлж хариу шийдвэрийг хүлээж байгаа. 

- Баянцагаан баг (Гурван замын пост) шатахуун түгээх станцын нүхэн жорлонг 2023 оны төсөвт суулгаж солих тухай албан бичгийг ирүүлсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22