Dark Light
Нийгэм | 2022-09-13

Шахмал түлшний 2899 тонн түүхий эд өнөөдөр Улаанбаатарт ирнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Монголын төмөр зам” ТӨХК нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотыг утаагүй түлшний түүхий эдээр хангах тээвэрлэлтийн ажлыг эхлүүллээ. 

Тавантолгой ордоос ачигдсан 2899 тонн сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг “Монголын төмөр зам” ТӨХК өөрийн эзэмшлийн CКD4B зүтгүүр болон ачааны 50 вагоноор “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр замаар тээвэрлэж “УБТЗ” ХНН-ийн Зүүнбаян өртөөнд өчигдөр буюу 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 16.25 цагт хүрлээ. 

Тээвэрлэлт үргэлжилж, энэ өдөр Улаанбаатар хотод орж ирнэ. 

Мөн “Монголын төмөр зам” ТӨХК  нь нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд энэ оныг дуустал сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг тээвэрлэх бэлтгэл ханган ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22