Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Хөшөөтийн уурхайд ажиллаж дараах үр дүнд хүрлээ:
Зөвхөн 10 суманд хөнгөлөлттэй үнээр нүүрс олгодог байсныг болиулж 17 сумын 20 мянга гаруй өрхөд 35000 тн болгож ихэсгэх, Дулааны цахилгаан станцад олгох нүүрсний хэмжээг 50 хувиар нэмэгдүүлэх шийдэлд хүрлээ.
Энэ жилээс эхлэн сумын төвийн нэг өрхөд 2 тонн, хөдөөгийн өрхөд 1 тонн нүүрс олгоно. Энэ хэмжээ тухайн айлын нүүрсний хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй ч байгалийн баялгаасаа бид “ИЖИЛ ТЭГШ” хүртэх нь шударга ёсонд нийцнэ.
Орон нутгийн хэрэгцээний нүүрсийг энэ оны 9-р сарын 15-аас ирэх оны 4-р сарын 1 хүртэл олгоно.
Үйлдвэрлэлийн хүчин чадалтай уялдуулан нүүрс татан авах хуваарийг сум тус бүрээр гаргана. Ингэснээр нүүрсний ачилт, түгээлтийг шуурхай болгож оочер дараалал үүсгэхгүй байх нөхцөл бүрдэнэ
Айл, өрхүүд нүүрс авах хуваарийг 9-р сарын 15-аас эхлэн харьяа сумынхаа Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас авах боломжтой.
АДМИН







Нийгэм








