Dark Light
Нийгэм | 2022-09-13

Хүнсний худалдааны газруудаас илэрсэн 294 зөрчлийг арилгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын хүнсний худалдааны газруудад 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 09-ны өдрийн хооронд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийлээ.

Шалгалтад 530 худалдааны газар, сүлжээ дэлгүүр, ТҮЦ хамрагдсан.

Монгол Улсын Эрүүл мэндийн Сайдын 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/370 дугаар тушаалын холбогдох заалтын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар зөвлөмж, мэдэгдэл, сэрэмжлүүлэг өгч, зөвлөн туслалаа.

Шалгалтаар 294 зөрчил илрүүлэн 215 буюу 73 хувийг арилгууллаа. Илэрсэн зөрчлийн 36.9 хувь нь хаяг шошгын шаардлага хангаагүй, жижиглэн савласан газрын хаяг, он, сар, өдөр, цаг, минутыг бичээгүй, шошгын мэдээллийг бүрэн тусгаагүй хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авалт хийлгүүлэн, албан шаардлага хүргүүлэн ажиллалаа.

Мөн хадгалалтын горим алдагдсан, хугацаа дуусан хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг байгууллагын дотоод хяналтын журмын дагуу устгуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22