Хөвсгөл аймгийн хэмжээнд 1 сумын 1 голомтод мялзан өвчин бүртгэгдсэн байна.
Мялзан өвчнөөр нийт 215 толгой бог мал өвчилж, 99 толгой бог мал хорогдож, 3 малыг зориудаар устгасан байна.
Уг өвчний халдвар дамжих зам:
Өвчний үүсгэгч вирус нь халдвар авсан малын нулимс, хамрын гоождос, ханиалга, ялгадсаар дамжин гадагшилдаг. Мөн малын ойрын хавьтал, халдвар авсан малын ханиах, найтаах үед гадагшилж агаарт тогтсон бичил дуслаар бусад эрүүл мал амьсгалах үедээ халдвар авдаг.
Гадна орчинд тэсвэртэй биш хэдий ч ус, тэжээлийн онгоц, хэвтэр, бууц зэрэг нь вирусээр бохирдож дамждаг.
Халдвар авсан үед:
Халуурах, аман дотор шархлаа үүсэх, чацга алдах, уушгины үрэвсэл болор мөн зарим тохиолдолд үхэлд хүрэх шинж тэмдгээр илэрдэг
Иймд дээрх шинж тэмдэг илэрвэл малын эмч, мал эмнэлгийн байгууллагад яаралтай хандах
Хорио цээрийн дэглэм тогтоосон газар нутгаар зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
АДМИН







Нийгэм








