Dark Light
Нийгэм | 2022-09-13

60 настай иргэн гадны нөлөөтэй нас барсан хэргийг илрүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ оны 5 сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт 60 настай, "Т" гэгч нь гадны нөлөөтэй нас барсан хэрэг бүртгэгдэн аймгийн цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулан ажилласан. 

Тус хэрэг дээр ЭЦА, МБА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс ажлын хэсэг гарган  Баянхонгор аймагт ажиллаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үр дүнд дээрх гэмт хэргийг тус аймгийн харьяат 33 настай "Б" гэгч нь үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоон нотлох баримтуудыг хураан аван шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Албаныхан мэдээлснээр амь хохирогч хэрэгт холбогдогч нар тухайн өдөр анх танилцсан бөгөөд хамт архи уусан болох нь тогтоогдсон байна. Цагдаагийн байгууллагаас уг хэрэг үйлдэгдэх болсон шалтгааныг нарийвчлан тогтоохоор үргэлжлүүлэн шалгаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22